Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цагдаагийн байгууллага иргэдийнхээ үгийг сонсоно
Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсохоор “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалтыг маргааш 11:00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, ЦЕГ, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцох юм байна.
Уулзалт нээлттэй болох учир оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааны тухай санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа, дутагдлыг нь шүүмжилж, ажил хэрэгч санал, зөвлөмж, дүгнэлт хэлж харилцан ярилцаж болно.
Уулзалтын үед цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлын талаар иргэдээс судалгаа авч, мөн 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар санал, хүсэлт өдөр бүр хүлээн авах юм байна.
Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, тодорхой ажил зохиож үр дүнг нь иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллана.
Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсохоор “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалтыг маргааш 11:00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, ЦЕГ, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцох юм байна.Уулзалт нээлттэй болох учир оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааны тухай санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа, дутагдлыг нь шүүмжилж, ажил хэрэгч санал, зөвлөмж, дүгнэлт хэлж харилцан ярилцаж болно.
Уулзалтын үед цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлын талаар иргэдээс судалгаа авч, мөн 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар санал, хүсэлт өдөр бүр хүлээн авах юм байна.
Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, тодорхой ажил зохиож үр дүнг нь иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллана.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























