Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ТОДРУУЛГА: Олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын дүнтэй дүйцүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх заалт шинээр нэмэгдсэн байна. Ирэх Пүрэв гаригт эхлэх элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан энэ жилийн ЭЕШ өнгөрөгч жилүүдийнхээс юугаар онцлог, шалгалтын үеэр анхаарах зүйлс болон жил жилийн шалгалтын дараа олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд эргэлзээ бухимдал үүсгэдэг асуудал болох “материал задарсан” гэх зүйлсийн талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт 2022 оны зургадугаар сарын 23-нд 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ.

БҮТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал:

-Энэ жилийн ЭЕШ-ын журамд олон улсын шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх тухай шинэ журам нэмэгдсэн. Одоогийн байдлаар энэ журмын дагуу 1000 гаруй сурагч  хүсэлтээ илгээсэн байна. Шалгалт өгөхөөр бэлдэж буй ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад анхааруулах зүйл гэвэл шалгалтад ирэхдээ дөрвөн төрлийн баримт бичиг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь
  4. Бүртгэлийн хуудас зэрэг багтана.

Эдгээр материалыг шалгалтын өмнөх өдөр сайтар шалгаж бэлдсэн байх хэрэгтэй. Зарим хүүхэд бичиг баримт дутуугаас болж өөртөө зохиомол сандрал үүсгэх гээд байдаг. Мөн замын түгжрэл зэргийг тооцоолж гэрээсээ гарах цагаа төлөвлөж тайван шалгалтаа өгөөрэй гэж зөвлөе.

Материал задарсан гэх асуудлын тухайд Боловсролын үнэлгээний төв 2006 оноос хойш хяналт тавьж эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч шалгалтын материал задарсан асуудал гараагүй.

Шалгалтын материал бэлдэх явцад Тагнуулын ерөнхий газартай хамтарч хотоос зайтай амралтын газарт ямар ч утас, сүлжээ, интернэтгүй орчинд дөрвөн  цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Өнгөрсөн нэг, хоёр жилд шалгалтанд оролцогчдоос зарим нь гар утас авч орсноор материалын зургийг дараад дараа нь интернэт орчинд нийтэлж өмнө задарсан мэтээр харагдуулдаг. Энэ нь нийгэмд хар бараан, буруу зүйл түгээх гэсэн ажил гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан