Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Жуковын замыг өнөөдөр хаана
Зүүн дөрвөн замын уулзвараас Эскадрилийн хөшөө хүртэлх урд урсгалыг өнөөдрөөс хаана. Жуковын гэгдэх уг замыг энэ сарын 21-нээс 28 хүртэл засвартай байх үед жолооч нар Нарны зам болон Шар хадны замаар явж хотын төв рүү орж байх аж. Дашрамд, Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км замын өргөтгөл шинэчлэлийг “Ялгуусан” ХХК гүйцэтгэх юм. Харин засварт орсон Нарны замын автомашины урсгалыг нөнөөдрөөс нээж байгаа юм.
Мөн өнөөдөр олон зам хаагдаж байна. НАЗГ-ын мэдээлснээр Жуулчны гудамж буюу Худалдаа хөгжлийн банкны урд уулзвараас Баруун Сэлбийн гудамж гэгдэх Урт цагаан хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл хаах гэнэ. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тойргийн уулзвараас долдугаар хорооны гарц хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23:00 цагаас 27-ны 23:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.

0 Сэтгэгдэл