Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
"Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ"

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй тал Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ. Гол 15 орчим сургууль бий. Хамран сургах тойргоороо бус гаднын хүүхдүүд их авдаг. 1, 23, 18 гэх мэтчилэн энэ сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийх гэж байгаа.

-Их, дээд сургуулийн төлбөрийн талаар тодруулъя?

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн талаар хэлэлцсэн.Сургалтын төлбөр нь өрхийн зардлын гол хэсэг болдог тул Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх, хувийн ЕБС-ийн төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалт хийхээр яам ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

-Тойргийн бус хүүхдийг авахгүй байхад анхаарна гэж байгаа. Гэтэл түрээсийн байранд амьдардаг, түүнийхээ хажуугийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ суралцуулах хүмүүсийн эрх зөрчигдөхөөр байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Бүх сургуулийн хамран сургах тойрог гэхгүй. 1, 23, 18 зэрэг сургууль авлига авч, хүүхэд оруулдаг байдлыг зогсооно. Нэр бүхий цөөн сургууль бий. Нийслэлд 15 орчим сургууль, 20 орчим цэцэрлэгийг хамран сургах тойргоороо хүүхэд элсүүлэх боломжийг нээж байгаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан