Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Сурагчийн ширээнээс дэлхийн ³жишиг ажлын байранд

Олон Улсын Мэдээлэл зүйн 34 дэх удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн сурагч Б.Бэлгүтэй нар амжилттай оролцож, Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртлээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын өдөр тутмын үзэж судалж байгаа хичээл, төсөл хөтөлбөрүүд нь ажлын байранд шууд хэрэглэгдэх суурь болж өгдөг нь тус салбарын онцлог, давуу тал юм.

Дижитал шилжилтийн эрин зуунд мэдээллийн технологийн салбарын хөгжил, ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчдаас нийт 35 сурагч Голомт банкны ажлын ярилцлагад орж тэнцсэнээр мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа бол Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нарын хувьд Голомт банканд ажиллах урилгыг аваад байна.

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь Монгол улсын мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, тус салбарын хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулах бодит жишгийг тогтоон, дэмжин ажиллаж байна.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан