Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Ерөнхий боловсролын 20 сургуульд " Тоти тийчер" системийг нэвтрүүлнэ

Цахим орчинд суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, тасралтгүй суралцах, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор контент-технологи хосолсон цогц системд суурилсан Англи хэлний сургалтын “Тоти тийчер” системийг туршилтаар нэвтрүүлнэ. Тус системийг нэвтрүүлэх ерөнхий боловсролын 20 сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүргээс сонгон шалгаруулах аж. Энэхүү туршилтыг хэрэгжүүлэх сонирхолтой сургуулиуд дараах мэдээллийг enkhchimeg@agency.edu.mn цахим шууданд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэх боломжтой.

Үүнд:

  • Сурагчдад англи хэлний нэмэлт хөтөлбөрийг хүргэх арга замыг хэрхэн тодорхойлсон бэ?
  • Сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах чиглэлээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар
  • Англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар
  • Англи хэлний багш нар хичээл сургалтдаа цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах боломж, орчин нөхцөл болон тэдний цахим ур чадвар, арга барилыг хэрхэн үнэлж байна вэ?
  • Сурагчдын Англи хэлний сурлагын амжилт ахисныг ямар үзүүлэлтээр үнэлэх вэ?

Дээрх мэдээллийг 1-2 нүүрт багтаан товч, тодорхой бичиж ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99051274, 96060938 дугаараас авах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан