Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Иргэд ард түмний төлөө ажилладаг цагдаатай болохыг хүслээ

ЦЕГ-аас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, албан хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өчигдөр иргэдийн санал, зөвлөмжийг сонсохоор “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр нээлттэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ЦЕГ-ын шинэхэн дарга Б.Билэгт тэргүүтэй нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм.
Уулзалтад оролцсон иргэдийн олонхи нь цагдаагийн байгууллагыг шинэчлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн тэд цагдаагийн байгууллага өмнө нь Ардын намд үйлчилдэг байсан. Харин одоо Ардын намд биш, ард түмний төлөө ажилладаг цагдаатай болмоор байна. Хууль дээдэлдэг, хурдан шуурхай, шударга, ил тод ажилладаг цагдаатай болохыг хүссэн иргэд олон байлаа.  
Цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлын талаархи мэдээллийн талаархи иргэдийн санал, хүсэлтийг 126 дугаар утас, sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар өдөр бүр авах юм байна.










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан