Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Г.Занданшатар: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх боломжтой

 


Г.Занданшатар: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх боломжтой

“Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт өнөөдөр (2022.10.27) эхэллээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод болж буй уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байна.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулагч Бан Ги Мүн болон АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв (APARC)-ийн захирал, профессор Жи Уук Шин нар чуулга уулзалтыг  нээж, улс орнуудыг НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалав.

УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ "Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна" гэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцаж ирснийг тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.

“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан