Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төсөл 2029 он хүртэл хэрэгжинэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.

Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур багана, нэгэн том хурдасгуур нь байж цаашид ч салбартаа тэргүүлэн зогсолтгүй урагшлахын сацуу хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байх болно.

2 Сэтгэгдэл
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Хамгийн их уншсан