Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зөвшөөрөлгүй баригдаж байсан 80 барилгыг эрчим хүчний хязгаарлалтад оруулав
Улаанбаатар хотод иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүйгээр барьж буй 80 барилга байна хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга мэдээлж байсан. Хүний эрүүл аюулгүй орчинд халдаж буй эдгээр барилгын ажлыг зогсоохын тулд нийслэлийн Засаг даргын А/577 дугаар захирамж, нийслэлийн МХГ-ын 02-01/1812 тоот албан бичгийн дагуу барилга угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй иргэн, аж ахуйн нэгжийн 80 барилгыг эрчим хүчээр хангахгүй байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн зүгээс харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан өдөр тутам хяналт тавьж байна. Тэдгээрээс цахилгаан сүлжээнд эргэж залгагдсан зөрчил илрээгүй ч дур мэдэн залгавал хуулийн дагуу зохих арга хэмжээг авах аж.
|
№ |
Дүүрэг |
ЦЭХ-ээр хязгаарлах барилгын тоо |
ЦЭХ-ээр хязгаарлагдсан барилгын тоо |
Тайлбар |
|
|
1. |
Баянзүрх |
18 |
18 |
|
|
|
2. |
Сүхбаатар |
16 |
16 |
|
|
|
3. |
Сонгинохайрхан |
17 |
11 |
Барилга угсралтын ажил эхлээгүй 2, Зөвшөөрөлтэй 4 |
|
|
4. |
Чингэлтэй |
5 |
5 |
|
|
|
5. |
Баянгол |
12 |
10 |
Зөвшөөрөлтэй 2 |
|
|
6. |
Хан-Уул |
11 |
11 |
|
|
|
7. |
Налайх |
1 |
1 |
|
|
|
Нийт |
80 |
72 |
|
|
|
0 Сэтгэгдэл
























