Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Ирэх жилээс ЭЕШ-д дараах ТАВАН хичээлээр ЗААВАЛ шалгалт авна

 

Ирэх 2023 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн таван хичээлээр шалгуулагч бүрээс заавал шалгалт авна.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "Ирэх 2023 оноос эхлэн Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн таван хичээлийг шалгуулагч бүр заавал өгдөг систем рүү шилжинэ. Үүн дотроо хичээл тус бүр I, II гэсэн сонголттой байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт байдаг Заавал судлах, Сонгон судлах гэсэн агуулгын хүрээнд явагдана. 

Тухайлбал, Математик-I нь заавал судлах агуулгын хүрээнд даалгавар боловсруулна. Математик-II нь Сонгон судлах агуулгын хүрээнд материал бэлдэж, авна гэсэн үг.

Ингэснээр Математикийг суурь хичээл болгож их, дээд сургуульд суралцах гэж байгаа хүүхэд Математик-II буюу Сонгон судлах агуулгын хүрээнд шалгалт өгнө. Математикийг дагалдах хичээл болгож суралцах гэж буй хүүхэд Математик-I буюу Заавал судлах агуулгаар шалгалт өгнө гэсэн үг" гэлээ.

Харин энэ оны арванхоёрдугаар сард явагдах ЭЕШ хуучин системээр болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан