Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Х.Алтай: Хөрөнгийн бирж ирэх даваа гарагаас олон нийтэд нээлттэй компани болно

Монголын хөрөнгийн бирж IPO гаргахаар болсон талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэл өглөө.

Тэрээр "Даваа гарагт Монголын хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн болно. Ийнхүү Монголын хөрөнгийн бирж олон нийтийн болж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ. Манай IPO хэд, хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжинэ" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан