Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Иргэдийн дансны гүйлгээ, орлогоос татвар авна гэдэг худал"

Хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тус нэмэлт өөрчлөлтөд иргэдийн дансны гүйлгээ, орлогоос татвар авах тухай заалт тусгасан гэх мэдээлэл гарсан. Үүнийг Сангийн яамнаас ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдлээ.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүний хэлснээр дансны гүйлгээ, орлогоос хэзээ ч татвар авахгүй.

Хууль ерөөсөө иргэдийн данснаас татвар авах заалт байхгүй. Дансны гүйлгээ орлого, зээл алинаас нь ч татвар авахгүй.

2023 оноос эхлэн мөрдөгдөх ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс давсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарна. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт хүн амын 99.9 хувьд энэ татвар огт хамаагүй. Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд энэ татвар хамаарахгүй гэв.

Тэгэхээр банкны дансны гүйлгээ, орлогоос татвар авах мэт олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн дагуу:

  • 120 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,

  • 120-180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд дээш давсан орлогод 15 хувиар,

  • -180 сая төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар болсон.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан