Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 126 хүн Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа
Орон сууц, сургалтын төлбөрийн БУЦААН ОЛГОЛТ авахад дараах материалыг бүрдүүлнэ


Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ зөвхөн энэ онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж ирэх 2023 онд татварын буцаалтыг олгох юм. 

Тэгвэл хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэлнэ.

Тодруулбал, энэ онд шинээр орон сууц худалдаж авсан бол зургаан сая хүртэлх төгрөг, оюутны сургалтын төлбөр төлсөн бол буцаан олголт авах боломжтой. 

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Худалдах, худалдан авах гэрээ”
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх аж.

Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.

БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭД ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭЖ БОЛНО

Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм байна.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх ёстой.

ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БАРИМТАА ЗААВАЛ 2022 ОНД АВСАН БАЙХ ЁСТОЙ

Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.

Гэхдээ оюутнууд төлбөрийн буцаалт авахдаа төлбөр тушаасан баримтаа 2022 онд багтаж авсан бол буцаалт ирэх онд орно. Харин 2023 оны нэгдүгээр сараас хойш төлбөрийн баримт авсан бол 2024 онд шилжихийг анхаарууллаа.

2 Сэтгэгдэл
Би бол Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн Наталиа, би энэ хэрэгслийг ашиглан санхүүгийн хүндрэлээс болж миний нэг бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн Венката Бхавин эрхтэний нарийн мэргэжлийн эмнэлэгийг үнэлмээр байна, би тэр үед 3 хүүхдийн ээж, миний найз хатагтай Рита Энэтхэгийн энэ эмнэлэгтэй холбогдож, тэд бөөрний жинхэнэ худалдан авагч гэдгийг DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM Whatsap +19083082601 цахим шуудангаар дамжуулан надад өгсөн. Миний гэрчлэлийг богиносгохын тулд тэд миний бөөрийг худалдаж аваад 800,000 доллар төлсөн, одоо би чинээлэг бизнес эрхэлдэг эмэгтэй, хүүхдүүд маань аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд Бурханд талархаж амьдрах хангалттай юм би бөөрөө Венката эмнэлэгт зарсан, энд миний 98746202 дугаарыг лавлана уу, сонирхсон донордоо бөөрөө туршлагагүй эмнэлэгт зарахгүй байхыг зөвлөж байна, АНУ-ын хатагтай Наталиа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан