Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Тус компанийн нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж буй аж.

Төр, хувийн хэвшлэлийн түншлэлийн хүрээнд  “М-Си-Эс Кока-Кола” компаниийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг  хариуцах бөгөөд ажлын онцлогт нийцүүлэн уртасгасан цагаар ажиллах таатай нөхцөл бүрдүүлжээ. Мөн хүүхдүүдэд зориулан  монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгажээ.

“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.

Эцэг эхийн төлөөлөл Р.Бат-Өлзий: “Манай эхнэр М-Си-Эс Кока-Кола компанид ажилладаг бөгөөд миний өөрийн ажил ч энэ хавьд ойрхон байрладаг юм. Бид хоёр охиноо цэцэрлэгт хамруулах гэхээр ажлаас хол байршилд хүндрэлтэй байдаг байсан. Ингээд ажлынхаа хажууд цэцэрлэгтэй болохоор ажлаа санаа зовохгүй хийхээс гадна цаг хугацаа, шатахууны зардал ч хэмнэгдэхээр болж байна”

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны  тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан