Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Байр, орон сууцны буцаалт авах хүсэлтийг 15 хүртэл авна

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ зөвхөн энэ онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж ирэх 2023 онд татварын буцаалтыг олгох юм. Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авах аж.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид авдаг. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдана.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.

Хэрэв орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татна гэлээ.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Худалдах, худалдан авах гэрээ”
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх аж.

Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.

БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭД ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭЖ БОЛНО

Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм байна.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:

  • “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх ёстой.

ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БАРИМТАА ЗААВАЛ 2022 ОНД АВСАН БАЙХ ЁСТОЙ

Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.

Гэхдээ оюутнууд төлбөрийн буцаалт авахдаа төлбөр тушаасан баримтаа 2022 онд багтаж авсан бол буцаалт ирэх онд орно. Харин 2023 оны нэгдүгээр сараас хойш төлбөрийн баримт авсан бол 2024 онд шилжихийг анхаарууллаа.

Гадаадад суралцаж буй бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна. Хэрэв суралцах хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж. Гэхдээ ирэх сард өөрчлөлт орж магадгүйг мөн Татварын албанаас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан