Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮТ: Монгол хэлний шалгалтад тэнцээгүй шалгуулагч 12 дугаар сард дахин шалгалт өгнө

2023 оны ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр /2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. 

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх бөгөөд 2023 оны 04 сарын 14-ний 18 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Шалгуулагч нь БҮТ-ийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Энэ жил ЭЕШ хэд хэдэн онцлогтой. ЭЕШ-ыг өнгөрсөн оноос эхлээд жилд хоёр удаа зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жилийн хоёр дахь шалгалтад нийт 5000 орчим шалгуулагч оролцсон. Энэ жил мөн хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, шалгуулагчийн дүн оноог блокчэйн сүлжээнд байршуулна. Ингэснээр, шалгалтын оноо илүү баталгаатай болох юм. Мөн энэ жилээс ЭЕШ-ийн дүн оноо, үр дүнг BI гэх ухаалаг тайлангийн систем дээр байршуулж байгаа. 

ЭЕШ-ийн дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлдэг болсон. Энэ систем өнөө жил мөн үргэлжилнэ. Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ шалгалтын  үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг БҮТ-ийн www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, “Дүйцүүлэх хичээл” гэсэн хэсэгт хандаж цахимаар ирүүлнэ.

Энэ жилийн ЭЕШ-д англи хэл, монгол хэл, орос хэл гэсэн гурван хичээлийн шалгалтын үндсэн агуулгад сонсоод ойлгох чадвараар хийж гүйцэтгэх даалгаврыг албан ёсоор оруулна. Үүнтэй холбоотойгоор бүх шалгалтын байрыг төхөөрөмжөөр хангах бэлтгэл ажлыг хийж байна. 

ЭЕШ-ын нэг хичээлийн хураамж 5800 төгрөг. Энэ хураамжид ямар нэг өөрчлөлт ороогүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ. 

МХБШ  болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх  хугацаа 80 минут байна. 

Монгол хэл, бичгийн шалгалтын дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулна. Өмнө нь Монгол хэл бичгийн шалгалтын хоёр удаа зохион байгуулдаг байсан. Харин энэ жил ЭЕШ-ийг хоёр удаа авдаг болсонтой холбоотойгоор дөрөв, 12 дугаар сард нэг нэг удаа л авна. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж босго оноо буюу 400 оноос давснаар их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх юм. 

Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. МХБШ-ын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. МХБШ болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд  байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан