Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төсөл 2029 он хүртэл хэрэгжинэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
Зөвхөн хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгоно

Сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хугацаанаас нь өмнө олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдөр /2023.02.16/олгох талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодруулахад "Өнөөдөр зөвхөн хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгоно. Ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгохгүй" гэдэг хариултыг өглөө.

"ГУРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨЖ ӨГНӨ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.01.17/ ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тэрбээр, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзана уу. Өнгөрсөн 2020-2022 онуудын статистикаас харахад хүүхдийн мөнгө авч байгаа өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй. Хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. Мэдээллийн санд давхардлаас шалтгаалж үүссэн асуудлыг засуулах боломжтой.

Өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй тохиолдолд орлого өндөр өрхүүд 9-30 хувь болтлоо өссөн. Тиймээс иргэд мэдээллийн зөрүү гарсан л бол заавал шинэчлэх шаардлагатай.

Төрийн зүгээс хяналт, сануулга, мэдээлэл солилцооны уялдлаа холбоог сайжруулна. Иргэний өмнөөс төр мэдэж орлого бүртгэх боломжгүй. Тиймээс иргэд бүртгэл мэдээллээ хийж, төрийн бодлогоо дэмжихийг хүсч байна. Мөн бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж өгнө" гэсэн.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан