Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд болж байна

Монголын Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсагчид "Монголын боловсрол багшийн хомсдолд орж байна. Учир нь багш нарын цалин амьдралд үнэхээр хүрэлцэхгүй, хоосон хонох нь холгүй байна" хэмээж байлаа. Жагсаалыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байна.

Барилгын политехникийн коллежийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Энхмаа "Мэргэжлийн боловсролын байгууллага 2022 оны нэгдүгээр сараас БШУЯ-д харьяалагдах болсон. Үүнээс хойш 1 жил 4 сар өнгөрсөн ч багш нарын цалин нэмэгдсэнгүй. ЕБС болон СӨБ-ын цалин нэмэгдсэн ч мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарын цалин эсрэгээрээ 11.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд олон жил ажилласан багш нар маань өргөдлөө өгөөд гарч байна. Мөн БНСУ-ыг зорьж байгаа.

БШУ-ны сайд үргэлж мэргэжлийн боловсролын байгууллагыг орхигдуулж ярьдаг. Зөвхөн ЕБС-ийн цалинг нэмсэн гэдэг. Ийм учраас мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэв.

Шинжлэх ухааны нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан "Шударга ёс нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаас эхэлнэ. Жирийн хөдөлмөрчин ард иргэдийг өлөн, зэлмүүн амьдруулж буй нь ямар шударга ёс вэ. Авлигач нартай тэмцэж байна гэх мэдээллээр хэн цадах юм бэ. Сүүлийн гурван жил ковидтой хамтарч төр биднийг ийм болголоо. Хамгийн бага цалинг залуу ажилчид авч байна. Тийм ч учраас тэд гадаадыг зорьж байгаа.

Эрдэм шинжилгээний ажилчдын дундаж цалин 800 орчим мянга. Тэдэнд ямар ч нэмэгдэл байдаггүй. Татвар, хураамжаа төлөөд гар дээрээ авч байгаа цалин нь амьдралд яагаад ч хүрдэггүй. Иймд цаашид ажил байгаад ч ажилтан байхгүй болох нь ээ. Энэ бүхнийг ойлгож, ухаараач. Нүд, чихгүй байдгаа болиоч ээ" гэв.

ШУТИС-ийн багш н.Дэлгэрмаа "Өнөөдөр хэчнээн цэцэрлэг, сургууль бариад яах вэ. Тэнд хүүхэд хүмүүжүүлэх багш алга байна. Багшийг тогтоох зүйл бол цалин хөлс, нийгмийн баталгаа. Монголд төрийн өмчит 6 их, дээд сургууль байдаг. Энэ сургуулиудад 2010 оноос хойш ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй өнөөдрийг хүрсэн" гэлээ.

ХУД-ийн 41 дүгээр сургуулийн багш н.Жавзансүрэн "Багш нар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Тиймээс бид цалин, хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 15 мянган төгрөгөөр л илүү цалин авч байна шүү дээ. Нэг хүүхэд маань оюутан болоход бүтэн жилийн цалингаар сургах болж байна. Цаана нь амьдрал, ахуйгаа хэрхэн залгуулах вэ гэдэг үнэхээр асуудал болоод байгаа" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан