Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ч.Хүрэлбаатар: Эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа байдлыг засаж залруулж чадах уу" гэсэн Д.Батлут гишүүний асуултад хариулахдаа "Эрчим хүчний салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа. Хүчин чадал нь хүрэлцдэггүй.

Үйлдвэр, үйлчилгээ бий болгоё гэхээр эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Гаднаас зээл аваад цахилгаан станц барьж эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдэг буруу загвар. Үүний шийдэл нь эрчим хүчний үнийг өсгөхөөс өөр арга байхгүй. Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр энэ салбар хэзээ ч хөгжихгүй. Бидэнд өөр сонголт бараг байхгүй" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан