Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өмгөөлөгч С.Нарангэрэл Олон улсын шүүхэд хандана гэв
Нийслэлийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэхээр Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Зохион байгуулалттайгаар Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн жүжгийг давж заалдах шатны шүүх үргэлжлүүлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Н.Энхбаяр даргыг дөрвөн үндэслэлээр буруутгаж ял оноосон анхан шатны шүүхийн гурван шүүгч, давж заалдах шатны шүүхийн мөн гурван шүүгч, хэрэгт анхнаасаа хяналт тавьсан хоёр прокурор урьдчилан бэлтгэсэн улс төрийн захиалгыг биелүүлсэн гэж үзэж байна” гэв. Түүнчлэн цаашид хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд хандана. Өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, хэргийг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэнэ. Тэгээд ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй бол Олон улсын шүүхэд хандах юм байна. Ингэхдээ Н.Энхбаярын хэргээр бус Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар олон улсын холбогдох гэрээ конвенцэд нэгдсэн. Эдгээр гэрээ конвенцын холбогдох заалтыг яаж хэрэгжүүлж, иргэний шударгаар шүүгдэх эрхийг хэр хангаж байгааг тогтоож өгөөч гэж Олон улсын шүүхэд хандах юм гэнэ. Тэгсэн тохиолдолд Н.Энхбаяр даргад холбогдох 52 хавтаст хэрэг материалд дээрх асуудлаар дүн шинжилгээ хийнэ гэсэн үг аж.
0 Сэтгэгдэл
























