Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа салбарынхантай уулзжээ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨК, “Харилцаа, холбооны, зохицуулах хороо”, “Радио телевизийн сүлжээ” ТӨҮГ, “Монголын цахилгаан холбоо” ХХК зэрэг тус салбарын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Хамгийн түрүүнд Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг “Үндэсний Дата төв”-д очжээ. Тус төв Засгийн газрын мэдээллийн нэгдсэн урсгал, төрийн цахим ой, санамж бий болгох, цахим засаглалын техник технологийн аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд улсын хэмжээнд “Үндэсний Дата” төв дангаараа ажиллах нь хангалтгүй гэж МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа онцоллоо.
Тэрээр салбарынхаа техник, технологийн салбар болон ажилтан албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, ярилцах үеэр телевиз, сувгуудын замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл болон хууль зөрчиж буй контентийн асуудлыг ч хөндсөн гэнэ. Түүнчлэн 2014 онд телевизүүдийг тоон системд шилжүүлэх зорилтын бэлтгэл ажлыг хангаж буй “Радио телевизийн сүлжээ” ТӨҮГ-т зочлон сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцсан байна. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд МТШХХ-ын дарга Ц.Жадамбаа салбарын боловсон хүчнийг чадавхжуулан хүний нөөцийн бодлогыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буйг харьяа байгууллагуудын удирдлагууд анхааралдаа авч, ажиллахыг сануулжээ.

0 Сэтгэгдэл