Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бурамхан брэнд Менторшип хөтөлбөртэй хамт

2022 онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 компанитай танилцуулах уулзалт хийж, 10 компанид анхан шатны сургалт явуулж, хөтөлбөрийн шаардлагыг хангасан 3 компанид 200 цагийн менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн тодорхой үр дүнг гарган ажилласан. Зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 3 компанийн нэг нь Бурамхан брэнд бөгөөд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нар тус брэндийн ментороор ажиллаж, чиглүүлсэн юм.

Цайдам трейд ХХК буюу Бурамхан брэнд

Менторшип хөтөлбөрийн хүрээнд тус брэндийн стратеги төлөвлөгөө, бизнес модель, үйл ажиллагааны процесс менежмент, процесс менежментэд суурилсан бүтэц зохион байгуулалт, болон гүйцэтгэл, үр дүнгийн менежментийг тодорхойлж, цалин урамшуулал, маркетинг, сошиал медиа идэвхжүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөг гарган чиглүүлж ажилласан.

“Хайраар анагаах амтыг дэлхийд түгээнэ” хэмээх эрхэм зорилгыг тодорхойлж, энэ хүрээнд эрүүл амттан үйлдвэрлэхээр витамин, коллагентай шинэ төрлийн чихрүүдийг туршиж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан