Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Малын эмчээр сурах оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д биологи, математик, хими, нийгэм судлалд 650-иас дээш оноо авч, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд малын эмч мэргэжлээр элсэх 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувийн сургалтын тэтгэлгийг жил бүр олгохоор болжээ.

Энэхүү боломжийг Мал эмнэлгийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургууль хамтран олгож буй аж. Мал эмнэлгийн салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид тус сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван  жилийн турш зуун  хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтойгоос  гадна 2 – 5-р ангийн бусад оюутнуудад ч ирэх  оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан