Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зоонозын халдварт өвчинд анхаарлаа хандуулахыг хүслээ
ДЭМБ-ын 63 дугаар чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд манай орны төлөөлөгч НЭМБХЗГ-ын С.Төгсдэлгэр "Анхаарлын гадуур орхигдсон халуун орны өвчлөлтэй тэмцэх бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2012-2016)-ний төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд халуун орны халдварт өвчлөлүүдийн "холын садан" болох зоонозын халдварууд гадуур орхигдож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Монгол улс нь дэлхий дээр хүний бруцеллёз өвчний өвчлөл хамгийн өндөртэй хоёр улсын нэг болохыг тэмдэглээд, ДЭМБ-ыг боом, бруцеллёз, малаас хүнд дамжих сүрьеэгийн өвчлөл, лептоспироз гэх мэт зоонозын халдваруудтай тэмцэхэд анхаарал хандуулахыг хүссэн юм. Харин ДЭМБ-ын зүгээс хариу зоонозын халдварт өвчин, ялангуяа хүний бруцеллёз, бэтэг өвчнөөс сэргийлэх, хянах асуудалд ДЭМБ анхаарлаа нэмэгдүүлэх болно гэлээ.
Б.Жав
0 Сэтгэгдэл
























