Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгох асуудлыг цэгцлэх, хот байгуулалтын тухай асуудлаар намын бүлгүүд, төлөөлөгчдөөс гаргасан саналаар тогтоолын төсөл боловсруулж санал хураалаа. АН-ын бүлэг нийслэлийн төвийн 1300 га газрын хил хязгаар дотор дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжлээ.
Мөн явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэр орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлыг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг АН-ын бүлгийн саналууд дэмжлэг авлаа.
Төлөөлөгчид нийслэлийн өмчийг нэн даруй тоолох, арьс шир, тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх санал гаргасныг мөн зүйтэй гэлээ.
Шинээр гаргасан тогтоолыг НИТХ-ын дарга Д. Баттулга түүхэн шийдвэр гэлээ.

Ц.Хас
0 Сэтгэгдэл