Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оператор компанийн удирдлагуудтай уулзлаа
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа өнөөдөр “Жи-мобайл”, “Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг  үүрэн холбооны оператор компанийн удирлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Ц.Жадамбаа “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд мэдээлэл, харилцаа холбооны салбартай зайлшгүй уялдана.  Тэр тусмаа та бидний хэрэглэж буй үүрэн телефон, ашиглаж буй шилэн кабель зэрэг нь салшгүй холбоотой” гэдгийг онцолжээ.  
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан оператор компаниудын үнэ тарифын асуудлын талаар энэ удаагийн уулзалтаар ч ярилцаж, удирдлагуудад нь энэ талаар тодорхой асуултууд тавьсан гэнэ. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа ирэх долоо хоногт оператор компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тавьсан асуудтууддаа хариулт авах юм байна.

Б.Хэрлэн
0 Сэтгэгдэл
Аливаа зүйлд ул суурьтай хандах хэрэгтэй шүү дээ. Мэдээллийн технологийн талаар ямарч ойлголтгүй зөвхөн өөрийн үүсгэсэн блог,facebook,электрон шуудангаа шалгаж чаддаг гэхээрээ энэ салбарыг мэддэг чаддаг болохгүй шүү дээ. Энэ Ц.Жадамба гэдэг хүн чаддаг салбартаа л ажиллах хэрэгтэй.
Хамгийн их уншсан