Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бичиг баримтын зөрчлөө арилгуулаарай
Иргэний цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа аймаг, сум, дүүрэг, хорооны Иргэний бүртгэлийн ажилтнууд өнөөдөр ажиллаж байна. Учир нь нийслэлийн иргэд харьяа хорооны ажилтнаас цахим үнэмлэхээ авахдаа хойрго хандаж байгааг УБЕГ-аас мэдээлсэн. Тиймээс ажлын өдрүүдэд бичиг баримтаа авч амжаагүй бол өнөөдөр иргэний цахим үнэмлэхээ харьяа дүүрэг, сумдын  иргэний бүртгэлийн ажилтнаас очиж авч, бичиг баримтын зөрчилтэй бол зөрчлөө арилгуулж болох нь.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд болох тов гарсан. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 21 хүртэл түр зогсоогоод байна.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан