Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн удирдлагууд Олон улсын ахмадын  өдрийг тохиолдуулан нийслэлийн төр засгийн байгууллагад ажиллаж  байсан 110 ахмадыг “Хангарьд ордон”-д хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга  Д. Баттулга ахмадуудад хандаж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд,  “АН сонгуульд ялж,  хотын удирдлагыг авснаар  үе үеийн нийслэлийн удирдлагад ажиллаж байсан ахмадуудтай анх удаа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг олон нийт янз бүрээр хүлээн авч байгаа ч цаашдаа эмх цэгцтэй, хуулийн дагуу ажилладаг, шинэчлэгдсэн нийслэл хоттой болохын төлөө ажиллана.  Шинэчлэл, хөгжлийн ажилд ахмадууд та бүхний санал, зөвөлгөө үнэ цэнэтэй бөгөөд  та бүхнийхээ санал, зөвөлгөөг хүлээн авахад цаг зав гаргах болно” гэдгээ онцолж хэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өнөөг хүртэлх хөгжлийн их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн удирдлагууд,  ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье.  Хүнээ боддог, иргэддээ үйлчилдэг нийслэлтэй болохын төлөө аюулгүй, амгалан тайван аж төрөх  байдлыг хангах уламжлалыг сэргээн  ажиллана” гээд цаашид нийслэлд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг товч танилцуулж, нийт ахмадууддаа гарын бэлэг гардууллаа. Мөн нийслэлийн ахмадын хорооны ажилд идэвхи зүтгэлтэй оролцож байгаа өндөр настан Л.Жигжидсүрэн, Т.Ноост, Б.Бадрах, У.Аюуш, Б.Ариунаа нарын 5 хүнийг шагнаж урамшуулсан юм. Ахмадуудыг төлөөлж, нийслэл хотын удирдлагаар 3 удаа томилогдон ажиллаж байсан өндөр настан Мөнхжаргал “20 жилийн дараа Нийслэлийн шинэ удирдлагууд нийслэлд сэтгэлгээний шинэчлэлийг авч ирлээ. Замын түгжрэл багасгах, нийтийн тээвэр, тусгай автобусны үйлчилгээг зохицуулах, газрын харилцаа, хот төлөвлөлт, зөвшөөрөлгүй барилгын асуудыг шийдэх зэргээр богино хугацаанд маш их ажил  хийж, сэтгэж байна. Агаарын бохирдлын эсрэг гэр хорооллын асуудлыг ийм зоригтой авч ажлаа эхэлж байгаа нь маш зөв эхлэл гэж бодож байна. Бидний санаанд байвч сачий хүрээгүй ажлыг Бат-Үүл маань ийм зоригтойгоор эхэлж байгаад талархаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.” гэж хэллээ. Ахмадад хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Улаанбаатар чуулгын  уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан