Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-д амжилттай оролцлоо

2023-09-07

Голомт банк “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-д амжилттай оролцлоо

НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд “Үйлдлээрээ нэгдье” уриан дор болж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” сэдвээр илтгэл тавин сайн туршлагаа хуваалцлаа.

 

Тус чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг нягтлан харах, өгсөн үүрэг амлалт, нэгдмэл байдал, өөрчлөх шаардлагатай үйл ажиллагааг эрчимжүүлэх, ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн тэргүүлэх зорилтуудад голлон анхаарч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах гурван асуудлын хүрээнд эх дэлхийгээ аврахад нэгдэхийг дэлхийн бүх улс оронд уриалсан юм. Үүнд:

 

  • Хөгжиж буй орнуудыг дэмжиж шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, ногоон болон дижитал технологийн боломжийг бүрэн ашиглах таатай орчноор хангах;

  • Дэлхийн улс орнуудын удирдагчдыг үндэсний үүрэг амлалтаа өгөхийг уриалах, 2030 он гэхэд улс орнуудын ядуурал болон тэгш бус байдлын түвшнийг бууруулсан байх тодорхой жишиг зорилтуудыг тавих;

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бүх улс орны ард иргэд, түүний дотор иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулахыг уриалах;

НҮБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүргэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг билээ.

 

Голомт банкны хувьд дэлхийн болон үндэсний хэмжээний тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудад хувь нэмрээ оруулан хариуцлагатай бизнес эрхлэгч байхын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилладаг. Тухайлбал, банкны “Жендэрийн тэгш байдлын хороо” нь жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.  Үүний зэрэгцээ ногоон тогтвортой санал санаачилга, шилжилтийг дэмжиж тогтвортой ногоон бизнесийн зээл, ногоон амины орон сууцны зээл, эко-автомашины зээлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлд шинээр нэвтрүүлээд байна. Мөн 2015 оноос эхлэн зээлийн хүсэлт бүрд Байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч байгууллагуудынхаа байгаль орчин болон нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болох байгаль орчин болон нийгмийн эрсдэлээс хамгаалах тал дээр зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан