Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
И.Нарантуяа: Асран хүмүүжүүлэх гэсэн нэрнээс татгалзмаар байна
Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхдийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Жавзанхүү болон Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Бямбасүрэн нар өнгөрсөн баасан гарагт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”, тус төвийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон шинэчлэлт хийж, менежментийг өөрчлөх шаардлага нэн тэргүүнд тавигдаж буйг Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Нарантуяа онцлоод асран хүмүүжүүлэх гэсэн нэрнээс бид татгалзмаар байна гэв. Тэрээр “Хүүхдийн ирээдүй гэгээтэй сайхан байх ёстой. Гэтэл өсч том болсон ч насан туршдаа “асрахын хүүхэд” гэвэл нийгмээс тусгаарлагдан дуудуулж яваа нь сэтгэл эмзэглүүлж байна. Бид шинэчлэлээ жижиг гэлтгүй нэрнээсээ эхлэх хэрэгтэй. Мөн энэ олон сайхан хүүхэд ирээдүйдээ итгэлтэй байхад нь мэргэжлийн чадавхи өндөртэй нийгмийн ажилтан болоод сэтгэл зүйчдийн хувь нэмэр их байх болно. Гэтэл энэ том байгууллагад ганцхан нийгмийн ажилтан байгаад сэтгэл дундуур байна. Хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа холбогдох газруудтайгаа нягт хамтран ажилласнаар өнөөгийн төвшнөөс өндөрт гаргах болно” гэв.
Үүний дараа тэрээр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Содмандахтай уулзлаа. Энэ үеэр цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж буйд урьдчилан сэргийлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ хэлсэн. Тус тасгийнхан саяхан аймгуудад “Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах нь”, “Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулсан аж. Ажлаа аваад удаагүй байгаа И.Нарантуяа дарга өнгөрсөн бямба гарагт ч амарсангүй. Тэрээр Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалах нэг, хоёр, гурав, тавдугаар төвтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. Төвүүдийн урсгал зардал нэлээд хүнд байдгийг цэгцэлж өгөхийг уулзалтын үеэр ажилтнууд нь хүсч байсан юм. Мөн эдгээр төвд үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй талаар энэ үеэр дурдлаа.
ТӨВҮҮД ГЭЖ ЮУ ХИЙДЭГГҮЙ ЗҮГЭЭР ЦАЛИН АВДАГ ГЭСЭН.МОНГОЛЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗҮГЭЭР ИДДЭГ ГАЗРУУД_ЯАМАР Ч ЯАДВАР БАЙХГҮЙ АВГАЙ НАР АЖИЛЛАДАГ
Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхдийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Жавзанхүү болон Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Бямбасүрэн нар өнгөрсөн баасан гарагт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”, тус төвийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон шинэчлэлт хийж, менежментийг өөрчлөх шаардлага нэн тэргүүнд тавигдаж буйг Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Нарантуяа онцлоод асран хүмүүжүүлэх гэсэн нэрнээс бид татгалзмаар байна гэв. Тэрээр “Хүүхдийн ирээдүй гэгээтэй сайхан байх ёстой. Гэтэл өсч том болсон ч насан туршдаа “асрахын хүүхэд” гэвэл нийгмээс тусгаарлагдан дуудуулж яваа нь сэтгэл эмзэглүүлж байна. Бид шинэчлэлээ жижиг гэлтгүй нэрнээсээ эхлэх хэрэгтэй. Мөн энэ олон сайхан хүүхэд ирээдүйдээ итгэлтэй байхад нь мэргэжлийн чадавхи өндөртэй нийгмийн ажилтан болоод сэтгэл зүйчдийн хувь нэмэр их байх болно. Гэтэл энэ том байгууллагад ганцхан нийгмийн ажилтан байгаад сэтгэл дундуур байна. Хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа холбогдох газруудтайгаа нягт хамтран ажилласнаар өнөөгийн төвшнөөс өндөрт гаргах болно” гэв. Үүний дараа тэрээр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Содмандахтай уулзлаа. Энэ үеэр цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж буйд урьдчилан сэргийлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ хэлсэн. Тус тасгийнхан саяхан аймгуудад “Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах нь”, “Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулсан аж. Ажлаа аваад удаагүй байгаа И.Нарантуяа дарга өнгөрсөн бямба гарагт ч амарсангүй. Тэрээр Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалах нэг, хоёр, гурав, тавдугаар төвтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. Төвүүдийн урсгал зардал нэлээд хүнд байдгийг цэгцэлж өгөхийг уулзалтын үеэр ажилтнууд нь хүсч байсан юм. Мөн эдгээр төвд үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй талаар энэ үеэр дурдлаа.
0 Сэтгэгдэл
2012.10.13
























