Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Голомт банк Мандах их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

 

Боловсролыг дэмжигч Голомт банк Мандах их сургуультай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд оюутан залуусыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, багш мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон оюутны хөгжлийн клуб дугуйлан, практик сургалтуудыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулахад үр дүнтэй хамтран ажиллах юм. Гэрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал  Ч.Төрбадрах нар гарын үсэг зурлаа.

Голомт банк 2021 оноос эхлэн Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Erasmus+MONGWBL” төсөлд ажил олгогчдыг төлөөлөн ажиллаж байна.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Хамгийн их уншсан