Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Жолооны үнэмлэх энэ сарын 15-наас хэвлэгдэнэ
Өнгөрсөн зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа. Жолооны үнэмлэх хэвлэдэг компани нь техникийн шинэчлэл хийж байгаа нэрийн дор хойшлуулсаар өдий хүрсэн билээ. Аргаа барахдаа наймдугаар сарын 10-наас эхлэн жолооч барих шаардлагатай иргэдэд түр үнэмлэх олгож эхэлсэн юм. Ингээд энэ талаар  Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Энхбатаас тодрууллаа.

-Жолооны  үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?
-Удахгүй хэвлэгдэнэ. Өмнө нь жолооны үнэмлэх хэвлэж байсан “MDI” компанийн гэрээг цуцалсан. Замын цагдаагийн газраас нээлттэй тендер зарлаж олон шалгуур үзүүлэлтээр “Смарт солюшнз” компанийг сонгосон.

-Удахгүй гэдэг нь яг хэзээ юм бол?
-Энэ сарын 15-наас хэвлэнэ.

-Наймдугаар сарын сүүлээр гэхэд 28 мянган жолооны үнэмлэх хэвлэгдээгүй гэж байсан. Өнөөдрийн байдлаар хэчнээн үнэмлэх хүлээгдэж байгаа вэ?
- 30 мянга орчим үнэмлэх байгаа. “Смарт солюшнз” компани өдөртөө 2000-3000 ширхэг жолооны үнэмлэх хэвлэх хүчин чадалтай техник хэрэгсэлтэй ажиллах учраас  цаашдаа хүндрэл үүсэхгүй. Овоорсон байгаа жолооны үнэмлэхийг 10-20 хоногийн дотор хэвлэх боломжтой.
0 Сэтгэгдэл
owoo shde, mon ch ih hvleesen de. vnemlehee odoo awhan bn shde
Хамгийн их уншсан