Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ГОЛОМТ БАНК 2023 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ТОДОРЛОО

Ази, Номхон далайн бүсийн орнуудын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан зарладаг Asiamoney сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, дижитал шилжилт, шинэлэг хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн төрөлжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үнэлэн Голомт банкийг 2023 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар өргөмжиллөө.

Тус сэтгүүлээс “Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарынхан амаргүй цаг үеийг туулж байгаа хэдий ч Голомт банк нь нийт харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн цар хүрээнд хүргэн ажиллаж, тогтвортой, хүртээмжтэй байдлаа хадгалж чадсаныг энд онцлохыг хүслээ. Голомт банк бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд, жендэрийн эрх тэгш байдлыг хадгалан баримталж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлан ногоон зээлийн багцын хэмжээг өсгөн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Түүнчлэн Голомт банкны Нээлттэй банк стратеги, Монголын хамгийн анхны финтек үйлчилгээ болох SocialPay аппликэйшний 3.0 шинэ хувилбар зэрэг нь Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоон тэргүүлсээр байгаад тусгайлан баяр хүргэх нь зүйтэй.” хэмээн онцолсон юм.  

Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажиллаж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулан шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ нийт харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэж, банкны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлах болно.

Asiamoney сэтгүүл нь 1989 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хэвлэл мэдээллийн Euromoney группийн салбар юм. Эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 2017 оноос хойш Ази тивийн улс орнуудын банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулсаар ирсэн уламжлалтай.

 

Ололт амжилт бүрд хамтдаа байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

 

1 Сэтгэгдэл
шилдэг шулаачаар шалгарсан
Хамгийн их уншсан