Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Голомт банк “Great place to work” олон улсын батламжийг хоёр дахь жилдээ авлаа

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр дахь жилдээ авлаа. 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол ажиллахад таатай газар гэдгээ энэ онд бататгаж, жил дараалан авсан анхны байгууллага боллоо.  

Дэлхийн 90 гаруй улсад салбартай “Great place to work institute” нь байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм. Тодруулбал таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр батламжийг жил нэг удаа олгодог.

Голомт банкны 2400 гаруй ажилтан энэхүү судалгаанд оролцож, үнэлгээ өгсөн бөгөөд энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж буй эрхэм нийт ажилтнууддаа талархал илэрхийлье!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан