Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн УАШТ-ий 13 жингийн барилдаан болно

Чөлөөт бөхийн УАШТ-ий 13 жингийн барилдаан болно

Чөлөөт бөхийн УАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй 6, эмэгтэй 7 жингийн сонирхолтой барилдаанууд өрнөнө.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 53, 59, 68, эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг-ын медальтнууд тодрох бол эмэгтэй 50, 55, 65, 76 кг, эрэгтэй 61, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм.

Хамгийн хүнд жин 125 кг-д хамгийн олон буюу 33 бөх зодоглож байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, олимпын шагналт байрын эзэн М.Лхагвагэрэл тэднийг ахалж буй.

Түүнчлэн Азийн аваргын 4 медальт О.Үйтүмэн, уран барилдаант улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.

Мөн олимпын жин болох 86 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, 23 хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн тэргүүтэй 18 бөх зодоглох болно.

Өнгөрсөн жил энэ жинд Б.Бат-Эрдэнэ түрүүлж байв.

Олимпын жин болох эмэгтэйчүүдийн 50 кг-д манлай бөх Д.Отгонжаргал зодоглоогүй ч өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэй.

Энэ жинд “Токио-2020” олимын V байрын шагналт, 23 хүртэлх насны Азийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Оюундарь, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга М.Мөнхгэрэл зэрэг сайчууд зодоглох болно.

Өнөөдөр болох финалын барилдаанууд:

Б.Болортуяа-Б.Хулан (эмэгтэй 53 кг)

Б.Анударь-Б.Болор-Эрдэнэ (эмэгтэй 59 кг)

П.Номин-Эрдэнэ-Э.Одзаяа (эмэгтэй 68 кг)

З.Занабазар-Б.Мөнх-Эрдэнэ (эрэгтэй 57 кг)

Э.Тэмүүлэн-Ц.Чинзориг (эрэгтэй 70 кг)

Г.Ганхуяг-Ө.Батзул (эрэгтэй 97 кг)

Урьдчилсан шатны барилдаан 11.00 цагаас, тэмцээний нээлт 16.30 цагаас, хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд 17.30 цагаас эхлэх юм.

 

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01