Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Голомт банкны хамт олны эгнээнд нэгдэхийг урьж байна

Голомт банк үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан ажлын байрны орон тоогоо нэмэгдүүллээ. Энэ хүрээнд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 1-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг нээлттэй өдөрлөгөөр ажлын туршлага шаардахгүй, хүйс харгалзахгүй, насны хязгаар тогтоохгүйгээр Голомт банканд ажиллах эрмэлзлэлтэй ажил горилогчдыг эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой нэг баг болохыг урьж байна.

Өдөрлөг Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдэд 09:00-17:00 цагийн хооронд болох тул аль ч салбарт хандсанаар нээлттэй ажлын байр болон сонирхож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анкет бөглөн анхан шатны ярилцлагад шууд орох боломжтой. 

Голомт банк хүний нөөцийн “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон ажилтнууддаа тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Та 1-р сарын 22, 23-ны өдрүүдэд Голомт банкны “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулагдах өөрт ойрхон салбарт хандан Харилцагчийн зөвлөхөөс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк өдгөө 2400 гаруй ажилтантай бөгөөд нийт ажилтны 70 гаруй хувийг 22-35 насны залуучууд бүрдүүлдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анх удаа, хоёр жил дараалан бөгөөд Голомт банкны нийт ажилтан энэхүү судалгаанд оролцож, үнэлгээ өгсөн. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаанаас гадна дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан