Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Япон улс дахь гадаадын ажилчдын тоо түүхэндээ анх удаа 2 сая хүрчээ

                                                                                   Зургийг: Toru Hanai/Bloomberg

Японы аж үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон гадаад ажилчин ажиллаж байна. Япон улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо түүхэндээ анх удаа хоёр сая хүрсэн байна. Эндээс харахад ажиллах хүчний гүн хомсдолд ороод буй тус улс гаднын ажиллах хүчинд улам найдах болсон аж. Тодруулбал: 2023 оны аравдугаар сарын байдлаар Япон улс дахь гадаад ажилчдын тоо 2.05 сая хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг тус улсын Хөдөлмөрийн яамны сайд мэдэгджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн үзүүлэлт болсон ч цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бага хэмжээний өсөлтөд тооцогдож байна. Японы хөдөлмөрийн насны хүн амын тоо 1995 онд оргил үедээ хүрснээс хойш буурсаар байгаа юм. Өнгөрсөн онд хийсэн бие даасан судалгаанаас үзвэл 2040 он гэхэд Япон улс 11 сая гаруй ажилчны хомсдолд орох таамаглалтай байгаа аж. 

Ажиллах хүчний хомсдолд хамгийн их нэрвэгдсэн салбаруудад жижиг, дунд үйлдвэрүүд орж байна. Ажиллах хүний нөөцгүйгээс болж дампуурсан компаниудын тоо өнгөрсөн онд шинэ дээд цэгтээ хүрсэн аж. Тэдгээр компаниын 75 хувь нь 10-аас доош тооны ажилтантай байсныг “Teikoku Databank” мэдээлсэн юм. 

Баасан гарагт танилцуулсан судалгаагаар жижиг компаниуд гадаадын ажилчдыг ихээр хөлсөлж ажиллуулах болсон нь харагджээ. Гадаадын иргэн ажиллуулдаг 319 мянган компанийн тавны гурав нь 30 хүрэхгүй тооны ажилтантай байсан аж. 

Мөн сүүлийн үеийн тоон үзүүлэлт, судалгаанаас харахад аж үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон тооны гаднын ажилтнууд ажиллаж байгаа юм. Үүний дараа үйлчилгээ, жижиглэн худалдааны бизнесүүд орж байна.  Мөн түүнчлэн барилгын салбарт гадаад ажилтны тоо өмнөх оныхоос 24 хувиар өссөнөөр бусад салбараасаа тэргүүлжээ. 

2023 оны эцсээр Япон улсад хамгийн их ажиллах хүч нийлүүлсэн нь Вьетнам улс байжээ. Тус улсын ажилчид Японы нийт гадаад ажилчдын 51 хувийг бүрдүүлж байсан бөгөөд голчлон “техникийн дадлагажигч” гэсэн визийн ангиллаар хил нэвтэрсэн байна.

Эх сурвалж:www.bloombergtv.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан