Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно 2026 оны 03 сарын 02 өдрийн үнийн судалгаагаар 7 нэр төрлийн барааны үнэ өсчээ ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны тайландаа “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн амжилтыг онцоллоо

 

Монголын эдийн засгийг нуруундаа үүрч ирсэн уул уурхайн үйлдвэрүүдийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хувьдаа авч, завшсан явдлыг Засгийн газар таслан зогсоосон нь онцлох үйл явдал юм.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрд буцаан авснаар тус үйлдвэрүүд ашигтай ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр 2023 онд 4 их наядын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь тус үйлдвэрийн 45 жилийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жил болж байна.

ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат:

-“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг хууль бусаар явуулсан, Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг хувьчилж авахдаа олон тооны хууль зөрчсөн гэдэг гурван том үйлдвэрийн асуудалтай өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар нүүр тулж ажилласан. Гурван үйлдвэрийн асуудал боловч улс төр, эдийн засгийн нэг бүлэглэл үйлдвэрүүдийг дэс дараалалтай хууль бусаар авсан үйл явдал байлаа. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс концесс, хууль бус хувьчлалыг буцаасан байгаа. Төрд эдгээр үйлдвэрүүдийг буцааж бүрэн авснаар ашигтай ажиллаж эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан