Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно 2026 оны 03 сарын 02 өдрийн үнийн судалгаагаар 7 нэр төрлийн барааны үнэ өсчээ ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо

 

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ "Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.  
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Тухайлбал, 2021 онд  43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь хүрч унасан эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувь болж өсөж, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа гуравт орж байна.Анх удаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан. Мөн цахим засаглалын индекс 18 байраар урагшилжээ.
Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалиннэмэхээс  гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих  бодлого баримтлана” гэлээ.

“Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Засгийн газар 2023 онд “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Евро”, “Самурай” бондын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дарамтаас гарсан.
Нүүрсний хулгайтай тэмцэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ил тод болгох, авлигын эсрэг ялын бодлого чангатгах зэрэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн Засгийн газраас аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй энэ үед цагдаа, дотоодын цэргийн ахлагч, албан хаагчид мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлэх нь жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлж, олон улсад эх орноо таниулах замаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэв.
“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Ерөнхий сайд хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан