Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Метрогоор явах тасалбарын үнэ 1000 төгрөг байх тооцоолол гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарласан талаар бид мэдээлсэн. 

Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Метроны техникийн үзүүлэлтийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулснаар дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан байна.

Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолжээ.

Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийнэ. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Метротой болсноор уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна.

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан