Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Мета"-ийн бүх платформ ажиллахаа болив

"Мета" компанийн "Facebook", "Instagram", "Messenger" платформууд Мягмар гаригийн орой /2024.03.05/ 23:30 цагийн орчимд ажиллахаа больжээ. Хэрэглэгчид аппликейшнээр ч вэбсайтаар ч өөрсдийн хаяг руугаа нэвтрэх боломжгүй болов. Энэ асуудал дэлхий даяарх бүх хэрэглэгчид нөлөөлж байгааг "The Independent" цахим хуудас мэдээллээ.

"Downdetector" цахим хуудсанд "Facebook" ажиллахгүй байгаа тухай 300 мянга гаруй, "Instagram" ажиллахгүй байгаа тухай 20 мянга гаруй мэдэгдэл иржээ.

"Мета" компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун "Х" хаягаараа дамжуулан "Манай үйлчилгээнд хандахад асуудалтай байгааг бид мэдэж байгаа. Бид одоо үүн дээр ажиллаж байна" гэж бичсэн байна.

"Х" платформд #instagramdown" болон "#facebookoutage" гэсэн хаштагууд яг одоо трэнд болж байна.

"Мета"-ийн хувьцаа энэ доголдолтой холбоотойгоор нэгээс илүү хувиар унаад байна. 2021 онд "Facebook", "Instagram" болон "WhatsApp" платформууд зургаан цаг гаруй ажиллахаа больсон удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан