Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих шаардлагатай

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан зөвлөх M.Найданхүү оролцож, “Нийслэл дэх Хүнсний хангамж, аюулгүй байдал болон УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт”-ын талаар илтгэл, танилцуулга хийсэн юм.

УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр нийт 24 үйл ажиллагаа, 58 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хувьд гурилаа 100 хувь дотооддоо боловсруулдаг бол гурилан бүтээгдэхүүний 31 хувийг импортоор нийлүүлж байна. Мөн сүүний 78 хувийг дотооддоо, 27 хувийг хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа бол сүүн бүтээгдэхүүний 52 хувийг импортоор нийлүүлж байгаа юм. Харин элсэн чихэр, чихрийн зүйл, төрөл бүрийн будаа, ургамлын тос, жимс жимсгэнэ, шувууны махны 96-100 хувийг импортоор нийлүүлж байна. Иймд импортоор нийлүүлж буй дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэн, боловсруулах томоохон орон зай байгааг илтгэлийн үеэр хэлэлцжээ. Үүний тулд дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих, хамтран ажиллах, зээлийн таатай нөхцөлийг санал болгох шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Найданхүү онцолж байлаа.

Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2023 онд 120 сая өндөг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 69 хувийг хангасан байна. Мөн өнгөрөгч онд өндөгний үйлдвэрлэлд 19.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг 15-20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрджээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан