Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Э.БАТ-ҮҮЛ: БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭГ ЦОНХООР ШИЙДНЭ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл барилгын салбарын мэргэжлийн 12 холбооны төлөөлөлтэй уулзлаа. Засаг дарга хэлэхдээ “43 барилгыг дахин шалгаж байгаа. 13 нь стандарт хэтрүүлсэн. Зөвшөөрлийн ямар нэгэн зөрчилгүй дөрвөн барилга байна. Зөрчил үүсгэсэн хувь хүн албан байгууллагад зохих журмын дагуу арга хэмжээ аваад явна. Гэхдээ энэ бол барилгын салбарыг  хааж, боож байгаа хэрэг биш гагцхүү стандартаа мөрдөхийг л үндсэн хуулийн зүйл заалт ёсоор шаардаж байгаа хэрэг. Барилгын салбарынхны зовлон бэрхшээлийг ойлгож байна. Бид гол нь ойлголцох ёстой. Барилга барих зөвшөөрөл авахын тулд 82 гарын үсэг цуглуулж, 179 хоног хөөцөлддөг журмыг өөрчилж, үнэхээр зайлшгүй улсын онцгой бүсэд хамаарах, тухайн салбарын яамнаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэсэн тодорхойлолттой газрыг, журмаар нь явуулна. Бусдаар бол асуудлыг тулгарч буй эрсдэлтэйн холбож явах нь зөв” гэлээ.
Цаашид барилга барих зөвшөөрлийг нэг цонхоор өгдөг болж, нэг дарга, албан тушаалтны оролцоог багасгана. Төр өөрөө үйлчилгээний байгууллага тул төрийн байгууллагууд нь таны нэрийн өмнөөс хөөцөлдөж өгөх ёстой гэдгийг онцоллоо. Харин барилгын салбарынхан “Өнөөдөр нийслэлд “төр” солигдож өөр хэмнэл, шинэ бодлогоор явж эхэлснийг нийслэлийн иргэд бүгд харж байгаа. Бид ч ойлгож байна. Гэхдээ 1990 оноос л ингэж эхэлсэн бол бүх зүйл өдийд хэл ам багатай байх байлаа” гэв. Харин барилгын үнийн тухайд Э.Бат-Үүл дарга “Үнэ өсч байгаа нь эрэлт нийлүүлэлтийн хуулиа дагаж байгаа. Нөгөөтэйгүүр  байрны үнэд нөлөөлж байгаа барилгын материалын бөөний нэгдсэн төв, парк байгуулж болох юм” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан