Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Би эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Би эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай багц хуулиудын танилцуулга, Монгол Улсын эх оронч, түүхэн уламжлалын талаар лекц, ярилцлага, танилцуулга хийлээ. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

-Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн 600 гаруй бүлгийн 17 мянга орчим сурагчид мэдлэг, мэдээлэл олголоо. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйн Монгол Улсын хөгжлийг тодорхойлох иргэд маань эх орноо хайрлах сэтгэл зүрхтэй, зөв төлөвшилтэй, харьцааны соёлтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эрүүл монгол хүн болж төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна” гэлээ.

Мөн тус үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиуд өндөр ач холбогдол өгөн, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгаад талархаж буйг тэрбээр онцолсон юм. 

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч Б.Ананд:

-Манай аав Зэвсэгт хүчний хурандаа хүн. Тэр ч утгаараа би сургуулиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн Соёл хүмүүжлийн ангид элсэн, цэргийн сэтгэлзүйчээр суралцах хүсэлтэй. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цэргийн алба хаагч амь эрсэдсэн талаарх мэдээллүүд гарч байгаа. Цэргийн сэтгэлзүйч болоод, тэдэнд тулгарч буй асуудлыг хуваалцан, сэтгэл санааг нь дэмжиж, өөрийн чадах бүхнээр туслахыг хүсдэг” гэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхзаяа:

-Би цэрэг-спортын “Дөл” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан удаатай. Уг тэмцээнд орсноор цэргийн амьдрал ямар байдгийг тодорхой хэмжээнд мэдэж авсан. Тухайн үед сар гаруйн хугацаанд цэргийн дэглэмтэйгээр Батлан хамгаалахын их сургуульд байрлан, өглөө эрт босон гүйж, алхаагаа бэлдэж байсан зэрэг нь их дурсамжтай үйл явдал болсон” хэмээсэн юм.

“Би эх орны ирээдүй” хөтөлбөрийг цаашид ч мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Тодруулбал, Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой,  Монгол Улсад генерал цол үүссэний түүхт 80 жилийн ой, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 22 жилийн ой зэрэг цэрэг армид тохиолдож буй онцлох өдрүүдийг угтан, холбогдох байгууллагуудтай хамтран биет болон биет бус олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан