Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Туулын эхэнд 800 мянган мод тарина
Сүүлийн жилүүдэд нийслэлийн ундны эх үүсвэр Туул гол татарч байна. Энэ нь Улаанбаатар хотын барилгажилт, бүтээн байгуулалт, түлшний мод бэлтгэх зэргээс хамаарах болжээ. Мэргэжилтнүүд судалгаагаар Туул голын эхэнд зайлшгүй ойжуулах шаардлагатай 800 орчим га талбай байгаа гэсэн судалгаа гаргалаа.
Үүний 230 га талбайг энэ намар ойжуулах юм. Ингээд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон “Их уст Туул” төрийн бус байгууллага, “Трий глобал” ХХК-иуд хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Туул голын эх орчмын Арбулагт мод тарилаа. Энэ нь Туул голын эхэнд 800 мянган мод тарих ажлын салхийг хагалсан үйл явдал юм.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг Туул голын эхийг нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ногоон орчин, улмаар цэнгэг ус, цэвэр агаар үлдээх, мод тарьж ойжуулах ариун үйлст нэгдэхийг уриалж байна. Туул голын нийт урт 704 км, ус хураах талбай нь 49,840 хавтгай дөрвөлжин км байдаг. Үүнээс Улаанбаатар хот хүртэлх ус хураах талбай нь 6300 ам метр юм. Туул голын эх орчмоос анх 1920 оноос эхлэн Улаанбаатар хотын барилгажилтад зориулж мод бэлтгэж 1950-иад оноос улам бүр ихэссэнээр сал урсгах боломжгүй болж мод бэлтгэх ажлаа зогсоосон гэдэг.

0 Сэтгэгдэл