Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сэлбийн хальсан мөсийг ирэх 7 хоногт Туул руу зөөж дуусна

Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил байгаа. Үүний зургаан байршил буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс мөсийг нэр сарын хугацаанд зөөвөрлөхөөр болсон. Энэ хүрээнд Сэлбийн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгах ажил үргэлжилж байна.

Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөж буй юм.

Өчигдрийн тухайд, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авсан байна.

15-НЫ БААСАН ГАРИГТ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ЦУЦАЛНА

Хотын ерөнхий менежер Ц.ТӨРХҮҮ:

-Нийслэлийн хэмжээнд халиа дошин үүссэн 15 байршил бий. Бид машин техникээр мөсийг хагалж авч, тээвэрлэж байгаа. Харин гүүрэнд мөс тулчих вий гэдэг үүднээс гар аргаар ажиллахаас өөр аргагүй. Энэ ажлыг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлээд гуравдугаар сарын 15-н гэхэд дуусгана. Дөрөвдүгээр сарын эхээр цаг агаар дулаарч, шар усны үер болох эрсдэлтэй. Мөн Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч, тавдугаар сарын 15-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Үүнтэй уялдуулж, Улаанбаатар хотын хэмжээнд онцгой байдлын шар түвшинд шилжсэн.

Бидэнд ажил хийхэд хүндрэлтэй, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь үнэн. Хувийн хэвшлийн байгууллагуудаас 25 аж ахуйн нэгж санал өгснөөс 12 нь техникийн бүрэн байдлыг ханган ажиллаж байна.

Өдрийн цагаар голын мөсийг хагалж, оройн 22.00 цагаас хойш ачааны машинаар зөөж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд мөс зөөж байгаа рейсээрээ /тээвэрлэлтээрээ/ мөнгө олгоно. Нэг сарын хугацаанд хэдэн удаагийн тээвэрлэлт хийснээрээ тооцож, санхүүжилтийг Гамшгаас хамгаалах хуулийн дагуу олгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан