Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ

2024 оны 03 дугаар сарын 07-нөөс 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ.

Энэ сарын 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, өдөртөө -7..-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10-нд ялимгүй цас, 14-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10, 14-нд баруун өмнөөс хойш эргэж, 16-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-29 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө бүх хэсгээр 0....-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан