Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Байрны тааз нурсан, чанаргүй барилгыг цагдаагийн байгууллага шалгана

Орон сууцны барилгад цууралт үүсч, хана, тааз нурсан тохиолдол сүүлийн үед их гарч байгаа. Сүүлийн жишээ бол өчигдөр /2023.03.14/ орой цахим сүлжээнд нийтлэгдсэн "Гарден Сити" хотхонд айлын тааз нурсан асуудал. Энэ тохиолдолд нийслэл болон холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж, ямар хариуцлага тооцдог, тухайн хохирсон иргэн хаана хандах талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр, чанаргүй, стандартгүй баригдсан барилгад хяналт, хариуцлага тооцдог аж ахуй нэгж, тогтолцоо муу байдаг. Шинээр орон сууц ашиглалтад ороход захиалагч тал болон төрийн зүгээс оролцдоггүй учир барилга эхний хэдэн жилдээ зүгээр боловч удаа ч үгүй ашиглалтаас гарах хэмжээнд хүрсэн тохиолдлууд ч бий.

Тиймээс цаашид орон сууцны барилгын чанарт захиалагч тал байр ашиглалтад оруулах комиссоос эхлээд оролцож эхлэх шаардлагатай байна.

Төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа ажилд ялгаа байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламжид төрийн хяналт шалгалт төдийлөн байдаггүй. Улсын комисст хүлээж авахад л холбогдох албаныхан стандарт шаардлагын дагуу хяналт тавьдаг. Чиг үүргийн байгууллагууд үүргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ сөрөг үр дагаврууд их гардаг.

Иргэд, тухайн барилгын худалдаж авсан хувь хүн байранд нь асуудал гарсан тохиолдолд асуудлаа төрд тавьж эхэлдэг. Гэхдээ хувийн хэвшлийн гүйцэтгэсэн орон сууцанд төрийн зүгээс байнгын хяналт тавих боломжгүй.

Иргэдийн зүгээс асуудлаа шийдвэрлүүлэхээр төрд хандах тохиолдлууд их. Анх тухайн барилгыг барихад төрийн ямар нэгэн хяналт, оролцоо байхгүйгээр явсан учир эргээд хариуцлага хүлээхэд барилгын ажил гүйцэтгэгч компани, захиалагч нарын хоорондын л асуудал болно гэсэн үг.
Яармагийн барилгын чанаргүй асуудал, мөн тус хэсгийн цэвэр усны шугамын асуудал байна. Эдгээр юу хөндөгдөж байна вэ? гэхээр хувийн хэвшлийн хариуцлага, чанарын асуудал яригдана.
Хариуцлагын хувьд тухайн байгууллага иргэний маргаан, асуудлыг хуулийн байгууллагад л шилжүүлж шалгуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан