Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим TikTok-ыг хориглох хуулийн төслийг дэмжлээ

Конгрессын доод танхим АНУ-ын зах зээлд ТiкТок үйлчилгээг хориглох тухай хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр TikTok-ыг эзэмшигч Хятадын ByteDance компанид хяналтын багцаа зарах зургаан сарын хугацаа өгч буй аж. Энэ хугацаанд эзэмшигч өөрчлөгдөхгүй бол уг программыг АНУ-д ашиглахыг бүрэн хориглох юм.

Хуулийн төслийг Сенатын танхимаар хэлэлцэж дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр үйлчилнэ. АНУ-ын хууль тогтоогчид Tik Tok үйлчилгээн дэх Хятадын нөлөөний талаар удаан хугацааны турш санаа зовниж ирсэн. Өөрөөр хэлбэл Америкийн зах зээлд 150 сая хэрэглэгчтэй тус үйлчилгээ хувь хүмүүсийн мэдээллийг Хятадын тусгай албадад дамжуулах боломжтой гэж үзэж буй. Хуулийн төслийн санал хураалт явагдах үеэр Конгрессын ордны гадна  TikTok-ын хэрэглэгчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.

2012 онд байгуулагдсан Бээжинд төвтэй ByteDance компани хэдийгээр Кайманы арлуудад бүртгэлтэй ч Европ болон АНУ даяар салбартай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан